Masta Flow ft. Gennie & Hulan - Born in Ub by Brklyn Zu published on 2014-12-31T04:40:04Z Born_in UB / Улаанбаатарт төрсөн нь © 2005 он. ХРЭ Хөгжим Noozle: Yeah эрхэм хүндэт их хотын иргэдээ дэргэдхээ эргэн тойрон төрөлх хотоо хардаа хүн ардаа хөгжил дэвшлийн нүүр царай болсон улсын нийслэл хүн ам төвлөрсөн гадаад дотоод хөглөрсөн Баянзүрх Богд хайрхан Сонгино Чингэлтэй дөрвөн уулын дунд бидний амьдрал тэмцэлтэй баян ядуу хөгшин залуу эрэгтэй эмэгтэй хүн бүхэн энэ хотод өөрийн хэмнэлтэй yeah Улаанбаатарт төрсөн минь ийм д учиртай. Woofdogg: Тэртээ нэгэн цагт анхны Богдын зарлигаар байгуулсан Түүхийг сөхье хүрээ хүүхнүүд хээгүй нөхдийг шаагиулсан Нүүж бууриа сэлгэсэн ч нэхэн эндээ үлдсэн өдгөө Нүүдэлчин Монголчуудын тэнэмэл өргөө Өнгө төрхөө өөрчилж бусдын гараар сүндэрлэхдээ Yнэн мөний дуу хоолойг үнэлж дүгнэх хэрэгтэй Бүтээн босголт өөрийн хувь нэмэрлэсэндээ Орос Хятад Япон өөрсдийн нэрийг дуудах эрхтэй Хүрээ хотоо хурдан тэлсэн хүний нүднээ түгэн мандсан Та бидний орон гэр болсон тансан амьдралын чимэг бүрдсэн Түмэн олны хөгжлийн үүр тэртээ ирээдүйд хөтлөх гүүр Хэн хүнгүй бахдан бишрэх манай улсын нэрийн хуудас Хан тэнгэрийн ивээл доорхи шүтээн болсон цохилох судас Униар татсан нийслэлийн уушиг нь болсон Богд уул Энэ бүгд эцэг өвгөд эдүгээ бидний ирээдүй хойчийн Эгэл түүхийн үүсэл ирээдүйг зорих мэлмий Хулан: Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Lex: Цээж дүүрэн цэнгэг агаарт сүлбүүлэн цугаараа Цэвэр мэдрэмжийг хүргэе таньд энэ дуугаараа Дүүрэг дүүргийн нүүр царай дуунд шингэсэн түүний айзам Дагаад дуулаад үз та нар хүслээ дагасан ритм гайхам Туулын түн шугуйд биеэ олсон Улаанбаатарт Төрсөн нь учиртай сонин юм шүү энэ хувь төөрөг Уулсын дундах олон нэрс Яармаг Нисэх Комбинат Төмөр зам Хороолол Чингэлтэй Бага тойрог Хөгжилдөн шуугилдах багачууд тоглож байх юм Хийсэн зүйлтэй өвгөд хөгшид гадаа хүүрнэж байх юм Эх болсон хотын чимээ намайг бүүвэйлж өсгөсөн Эрдэнэ болсон ганц хүү энд мөлхөж өнхөрсөн Эрдэм номтой аавын хөвгүүд улсдаа зүтгэж мөнхөрсөн Өнгөрсөн түүхийг ирээдүйдээ дайж мөнхөлсөн Өдрөөс өдөрт өнгө зүс орсоор байгаа хотод Улиг болсон хараал магтаал угаас ерөөс огт илүү Дахилт: Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Gennie: Тиймээ энэ бидний төрөлх UB хот Эх орны минь яг зүрхэнд оршихон Лугших цохилт болж хэмнэлд аялгуу түрж Энэ төгс дэндүү сайхан хотоо магтан дуулъя Төрсөн бүхэн жаргалтайхан харцаар Мэндийн үг солин найртайхан угтахад Миний хотын нар нь хүртэл Дулаахан илчээрээ гэрэлтүүлэн тусдаг Энэ хотын төрөхийн оронд нойргүй шөнийг сэрээн мэндэлж Ариун үйлст эмчийн тэвэрт амлах сүүт эхийн энгэрт Улаан нялзрай бяцхан биетэй Улаанбаатрын иргэн хэмээн Төрсний гэрчилгээнд тодоос тод бичүүлж иргэн хүн Би бие хүн болсон энд төрснөөрөө бахархаж Би ийм хүн олсон энэ амьдрал минь ахархан ч Надтай хамт нас нэмэх Улаанбаатар хот минь Сараар бус цагаар өнгө нэмэн өргөжин хөгжсөөр Дахилт: Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Энэ хотдоо дуртай эргээд уулзахад сэтгэл дүүрэн Зун цагтаа найртай эгэл хотдоо хайртай Хайртай хайртай эгэл хотдоо хайртай хайртай хайртай хайртай эгэл хотдоо хайртай Genre Hip Hop Comment by Хулан. Н 🫶🏻 2023-05-15T18:27:24Z Comment by Psyxi Borzyod Saikhan 2020-11-16T15:36:32Z Comment by Buyka Erka Goy 2020-02-22T08:12:23Z Comment by Donald Daisy 🎶🎧☝ 2019-07-24T01:54:03Z