XAMT by Atoms published on 2021-05-01T07:37:04Z Түвш Атомс - Хамт Хацар дээр чинь унасан сормуусыг үлээе Хажууд чинь суугаад надад ирэхийг чинь хүлээе Хармагцаа тайтгарах харц чинь нэг л дулаан Хайраар төөнөх сэтгэл чинь сэтгэл булаам Хариуд нь би салхи болоод хацрыг чинь илбэе Харанхуйд нүдээ анилгүй удаан харъя тэр сарлуу Гараас чинь атгаад яг одоо алхъя алс холруу Гайхах хэрэггүйдээ гайхамшиг чинь чи өөрөө Алган дээрээ чамайг яг ус мэт тогтооё Амьсгалах бүрдээ бусдаас чамайг харамлая Урдаас минь битгий холдоорой нүдээ аних хооронд Учир нь сонсогдох тоолонд холоос чи наран мэт төөнөг. Comment by User 690178056 dahiad duu hiildee 2022-03-31T18:49:58Z